Хүүхдийг цахим орчноос хараат биш  сонирхолд суурилсан туршилтын орчноор нь дэмжих хэрэгтэй
2021.03.03

Хүүхдийг цахим орчноос хараат биш сонирхолд суурилсан туршилтын орчноор нь дэмжих хэрэгтэй

Япон Улсын Засгийн газар, “All Life Line Net” ТББ, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн харъяа “Моноцүкүри” төв хамтран  “Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны сургалтын хэрэглэгдэхүүний чанарыг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлдэг.

Энэ төсөл нь хүүхдийн сонирхолд тулгуурлан физик, байгалийн ухааны стандарт мэдлэгийг олгоход чиглэгддэг юм.Сурагчдын онолын мэдлэгийг бататгах, тэдний сонирхлыг татах физикийн хичээлийн цахилгаан электроник, механикийн лаборатори туршилтад ашиглагдах 13 нэр төрлийн багаж, төхөөрөмжийг зохион бүтээжээ.

Үүнийгээ нийслэл, орон нутгийн сургуулиудад нийлүүлэхийн зэрэгцээ багш нарт сургалт явуулсан байна. Цаашид хими, биологийн хичээлүүдийн багаж тоног төхөөрөмжийг сайжруулахаар ажиллаж байгаа юм байна.

Орчин үеэ дагаж байна гээд айпод, гар утас, компьютерийн хэрэглээг хэт шүтэх, цахим гэж туйлшрах нь ирээдүйд сайн үр дүн авчрахгүй. Харин ч мини туршилт, лабораторийн хичээлүүд ач холбогдол өндөр гэдгийг харуулжээ.

Энэ нь өндөр хөгжилтэй Япон Улсын сургалтын чанарын салшгүй хэсэг гэдгийг ч харуулж байна. Аль болох энгийн, хялбар, ойлгомжтой. Дараагийн алхам хүүхэд бүрт би өөрөө чадна гэдэг итгэл төрүүлэх үр дүнтэй аж.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn