Биеийн тамирын хичээлийн дараа математик оруулбал сурагчдын хүлээж авах чадвар эрс буурдаг
Монгол хүүхдийн цогц хөгжлийн судалгааны эхний үе шатыг хийсэн. Хоёр дахь шатны судалгааг Улаанбаатар, Дорнод, Хөвсгөл аймагт явуулсан ч хөрөнгө мөнгөний бэрхшээлээс болоод зогсжээ.
Суурь судалгааг үргэлжлүүлэх санхүүжилтийг шийдвэрлэхээр болсон тухай БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Тэрбээр "Хойд хөршийн сургалтын арга барилыг шууд хуулсаар ирсэн манай улс 1958 оноос хойш хүүхэдтэй холбоотой хоёр л судалгаа хийж байжээ.
Харин Боловсролын хүрээлэн 2013-2017 онд Монгол хүүхдийн цогц хөгжлийн судалгааны эхний үе шатыг хийсэн байна. Энэ судалгааг үргэжлүүлэх шаардлагатай байгааг тус хүрээлэнгийнхэн хэллээ.
2-21 хүртэлх насны хүүхдийг хамруулсан суурь судалгааг 2-3 удаа хийж байж нарийвчилсан дүгнэлт гарах боломжтой юм байна. Хоёр дахь шатны судалгааг Улаанбаатар, Дорнод, Хөвсгөл аймагт явуулсан ч хөрөнгө мөнгөний бэрхшээлээс болоод зогсжээ. Суурь судалгааг үргэлжлүүлэх санхүүжилтийг шийдвэрлэхээр болов. Хүүхдээ бүрэн дүүрэн судалж байж хөтөлбөр агуулгаа сайжруулах шинэчлэх боломж бүрдэнэ.
Судалгааны үр дүнгийн талаар Н.Бэгз багш тун сонирхолтой жишээ татсан. Биеийн тамирын хичээлийн дараа математик оруулбал сурагчдын хүлээж авах чадвар эрс буурдаг.
Сурагчдын гэр, сургуулийн хоорондын зай 2 километр дотор байх нь сурлагад сайнаар нөлөөлдөг байна" гэжээ.