Судалгаагаар теле хичээл танхимын хичээлээс 43 хувийн агуулгын алдагдалтай байна
2021.02.18

Судалгаагаар теле хичээл танхимын хичээлээс 43 хувийн агуулгын алдагдалтай байна

НИТХ газрын албанд Ковид 19 цар тахлын үед боловсролын салбарын нөхцөл байдал ямар байгаа, цаашид хэрхэх, ямар бодлого барих талаарх мэдээллийг Нийслэлийн боловсролын газраас ирүүлжээ.

Тус газраас гаргасан судалгаагаар теле хичээл танхимын хичээлээс 43 хувийн агуулгын алдагдалтай байна гэсэн дүн гарчээ. Үүнээс гадна нийт суралцагчдын 12.5 хувь буюу 38151 нь теле хичээлийн хоцрогдолтой байна.

Нийслэл хотод Монгол Улсын нийт хүн амын 50 хувиас илүү нь оршин сууж байна.

тэрээр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал  төлөөлөгч Ж.Сандагсүрэн: Энэ олон хүүхдийн сурч боловсрох эрхийг хязгаарлахгүй, мөн өнгөрсөн хоёр хичээлийн жилийн боловсролын салбарын хоцрогдлыг хэрхэн арилгах талаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ асуудлаар та бүхэн өөрийн санал бодлыг хуваалцаж, бидний ажилд дэмжлэг үзүүлээрэй.