“ДЭЛХИЙН ӨРХИЙН ЭМЧ НАРЫН БАЯР”-ын мэндчилгээ дэвшүүллээ
2021.05.19

“ДЭЛХИЙН ӨРХИЙН ЭМЧ НАРЫН БАЯР”-ын мэндчилгээ дэвшүүллээ

Эрүүл мэндийн анхан шатны тусламжид суурилсан нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд ойртуулах хамгийн эхний шат бол Өрхийн эрүүл мэндийн төв.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн 130 ӨЭМТөвд нийт 2028 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Өнөөдөр Дэлхийн өрхийн эмч нарын баяр тохиож байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч, Нийслэлийн засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр Орлогч Ж.Сандагсүрэн мэндчилгээ дэвшүүллээ.

"Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хүч хөдөлмөрөө шавхан ажиллаж байгаа та бүгддээ “ДЭЛХИЙН ӨРХИЙН ЭМЧ НАРЫН БАЯР”-ын мэнд хүргэе. Энхийн манаанд зогсож байгаа та бүгдийн ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байхыг хүсэн ерөөе." гэжээ.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn