Газрын харилцааны ажилтны өдрийн баярын хурлыг цахимаар зохион байгууллаа
Газрын харилцааны ажилтны өдрийг албан ёсоор 5 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд эдүгээ 17 дах жилтэйгээ золгож байна.
Энэ жил цар тахалтай холбогдуулан БАЯРЫН ХУРАЛ-ыг 5 сарын 14-ний өдөр цахимаар зохион байгууллаа.
Хуралд 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, 9 дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн холбоод видео мэндчилгээ бэлтгэн хүргүүлж оролцлоо.
Хурлын үеэр дэвшилтэт технологи дээр суурилсан цахим засаглалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, Газрын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг, Газрын харилцааны ажилтны өдөрт зориулан зохион байгуулсан ажлуудын талаар ярилцлаа.
Газрын харилцааны салбарыг хөгжүүлэх их үйлсэд хөдөлмөр, зүтгэл, оюун ухаанаа зориулан ажиллаж ирсэн үе үеийн ахмадууд, тэдний үйл хэргийг залгамжлан үргэлжлүүлж буй салбарын нийт албан хаагчдадаа тус газрын дарга Ц.Ганхүү "ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АЖИЛТНЫ ӨДӨР”-ИЙН “БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ”-г мэндчилгээг дэвшүүллээ.