2021.05.20
ШӨХТГ-ын улсын байцаагч 21 аймагт ажиллана
2021 онд 21-н аймагт Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, мөн төрийн үйлчилгээг орон нутаг, анхан шатны нэгжид хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Уг ажлыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан дэмжиж орон нутагт ШӨХТГ-ын Улсын байцаагчтай байх шийдвэр гаргаж, 21-н аймгийн Засаг нартай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгасан юм. Уг шийдвэрийн дагуу өнөөдөр Увс аймагт Д.Эрдэнэцэцэг, Дорноговь аймагт М.Энхманлай нар томилогдож Улсын байцаагчийн үнэмлэх, тамгаа хүлээн авлаа. Ингэснээр Орхон, Өвөрхангай, Говь-Алтай, Увс, Дорноговь гэсэн 5-н аймагт ШӨХТГ-ын бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллана.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn