“Залуус-хөгжлийн түүчээ” сорил, эссэ бичлэг, илтгэлийн уралдааны дүн гарлаа
2021.05.24

“Залуус-хөгжлийн түүчээ” сорил, эссэ бичлэг, илтгэлийн уралдааны дүн гарлаа

12-р анги төгсөгчдийн дунд зарласан “ЗАЛУУС-ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ” сорил, эсээ бичлэг, илтгэлийн уралдаанд 1600 орчим сурагч оролцон, 3 үе шатны турш өрсөлдөж дүнгээ гаргалаа.

Тэргүүн байранд Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 12а ангийн суралцагч  Амгалан овогтой Цэлмүүн, Дэд байранд Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын “Мэргэд” сургуулийн 12б ангийн суралцагч Чимэддулам овогтой Оюунзул, Гуравдугаар байранд Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн ЦС-ын 12г ангийн суралцагч Мөнхбат овогтой Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа.

Харин Тусгай байранд  Ховд аймгийн Жаргалант сумын “Прогресс” ахлах сургуулийн 12б ангийн суралцагч Нямчулуун овогтой Энхжин, Нийслэлийн “Орчлон” сургуулийн 12а ангийн суралцагч Амгалан овогтой Далайзаяа нар тус тус шалгарлаа.

Мөн эхний шатанд шалгарсан 500 сурагчид Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан 2018-2020 оны ЭЕШ-ын тестийн эмхэтгэл гарын авлага номыг хүргүүлж байна.

Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж амьдралынхаа нэгэн том алхмыг хийж буй сурагчдадаа УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар дуудах нэрийг эцэг эх өгдөг, дуурсах алдрыг өөрөө олдог юм шүү. Хичээн суралцаарай хэмээн захилаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn