2021.05.24
Г.Мөнхцэцэг гишүүн говийн аймагт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэх талаар ажлын хэсэгт орж ажиллалаа
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ж.Чүлтэмсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгтэй Говьсүмбэр, Дундговь, аймгийнхаа онцгой байдал, эрүүл мэнд, отор нүүдэл, малчдад тулгамдсан асуудлуудыг газар дээр нь танилцуулан шийдвэрлүүлэх талаар хамтран ажиллав.
Энэ хүрээнд Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн нээлтийг хийж, 760 сая төгрөгийн нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжүүдийг олгож, цаашид говийн бүсийн томоохон оношлогоо эмчилгээний төв болох зорилт тавин ажиллаж байгаатай холбоотойгоор зохих асуудлуудыг шийдвэрлэв.
Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" хөтөлбөрийн хүрээнд улсын 330 суманд байгуулах шүдний кабинетийн хамгийн эхнийх нь Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд маань үүд хаалгаа нээлээ.
Байгалийн гамшигт өртсөн малчдад 12 гэр олгож, аймгийн ОБГ-т пургон автомашин гардуулав. Мөн хорио цээрийн улмаас хойшлогдсон шагнал урамшууллыг гардуулж, цар тахлын эсрэг онцгой байдал, болон эрүүл мэндийн байгууллагуулын бэлэн байдал, хүчин чадлыг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэв.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn