Аварга малчин Л.Сандуйжав 4 хүнийг түр ажлын байраар ханган малжуулж байна
2021.05.28

Аварга малчин Л.Сандуйжав 4 хүнийг түр ажлын байраар ханган малжуулж байна

Хөвсгөл аймгийн Галт сумын Хужирт багийн малчин Л.Сандуйжав, хань Б.Жавзансүрэн нарт Монгол Улсын аварга малчин өрх шагналыг, улаан халзтай гэр, аварга малчны цом, энгэрийн тэмдгийн хамт

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Засаг дарга Ш.Идэрбаясгалан нар  гардууллаа.  Л.Сандуйжав нь 1980 оноос хойш мал аж ахуй эрхлэн 40 жил  тасралтгүй ажиллаж байна.

Тэрбээр  1991 онд аймгийн аварга, 2015 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2019 онд Алтан гадас одон, 2019 онд аймгийн хошой аварга малчин өрхөөр тус тус шалгарч байсан байна. Мөн  сүүлийн 3 жилд 509-649 толгой мал тоолуулсан. Жил бүр туслах малчнаар 4 хүнийг түр  ажлын байраар ханган малжуулж иржээ.