Хохирлыг арилгахад 328 сая төгрөг зарцуулна
2009.04.24

Хохирлыг арилгахад 328 сая төгрөг зарцуулна

Хохирлыг арилгахад 328 сая төгрөг зарцуулна.


2009 оны 04 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймагт болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас учирсан хохирлыг арилгахад 328 сая төгрөг зарцуулахаар өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэлээ.Эхний ээлжинд нас барсан хүмүүсийн ар гэрт тус бүр нэг сая төгрөгийн буцалтгүй тусламж олгох, орон гэргүй болсон айл өрхөд зориулж 55 иж бүрэн гэр олгох мөн аймгуудад 1200 тонн өвс, 600 тонн тэжээл хүргүүлж үхсэн малын сэг зэмийг цуглуулж, булшлан, халдваргүйжүүлэхээр тогтлоо.

Хамгийн сүүлд авсан мэдээллээр шуурганд сураггүй болсон 19 хүнээс зургааг нь олсон гэсэн мэдээлэл Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр ирлээ. Учирсан хохирлыг барагдуулж, малчдад тусламж, дэмжлэг үзүүлж байгаа ч хүний алтан амийг юугаар ч нөхөхийн аргагүй. Иймээс цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ гаргаж, иргэдэд хүргэж байгаа тогтсон аргачлалаа өөрчлөх, ус, цаг уурын хүрээлэн болон хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл хамтран ажиллаж, цаг агаарын аюулт үзэгдлийн талаархи мэдээг ард иргэд, малчдад түргэн шуурхай, ойрхон давтамжтай өгч байхыг Ерөнхий сайд холбогдох хүмүүст үүрэг болголоо. Малчид урьдчилан сэргийлэх мэдээний дагуу бэлтгэлтэй байж, малаа ойр газар бэлчээх, хаших, ард, иргэд онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх нь чухал байгаа талаар ч Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр яригдлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.