2021.06.17

Н.Учрал: Дэлхийтэй хөл нийлүүлэхээ болъё гэхэд хоцрохгүй явмаар байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.17\ нэгдсэн хуралдаанаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Нүүрсний үнэ дэлхийн зах зээлд хэзээ өсөх бол гэж хүлээж байдаг оронд эдийн засгийг төрөлжүүлэх том арга зам бол Виртуал хөрөнгө оруулалт. Дэлхий дахин явсан, залуучууд өөрөөр сэтгэдэг болсон цаг үед бид хууль яриад нэмэргүй. Энэ залуучууд өөрсдөө дэлхийтэй зэрэгцээд явчихна. Та бүхэн хуулиа хараарай. Виртуал хөрөнгийг хувьцаанд шилжүүлж тооцохгүй гэнэ үү? ийм юм яриад, хөрөнгө оруулалт татна гэж хэлээд сууж байж болохгүй. Юм л бол зах зээл уруу гүн орж болохгүй. Хуулиа эргэж хараарай.

Иновац, цахим бодлогын байнгын хороо байгуулагдсан зорилго бол технологитой холбоотой судлаач, шинжээчдийг оруулж нилээ дорвитой ажиллана гэж байсан ч энэ хууль манай байнгын хороон дээр орж ирсэнгүй.  Мөн Хууль зүйн яамны оруулж ирж байгаа Цахим гарын үсэг, Нийтийн мэдээллийн хуулийг бүгдийн Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн байна. Ер нь цаашдаа ИЦБХ байх ёстой юу, үгүй юу. Дэлхийтэй хөл нийлүүлэхээ болъё гэхэд хоцрохгүй явмаар байна. Энэ хуулийг дахиж боловсруулаад орж ирүүлэх зарчмын санал тавьж байна.       

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn