Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай
Өргөн барьсан: 2026/07/21
Дулаан хангамжийн тухай
Өргөн барьсан: 2026/07/06
Улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.18/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2021.05.12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа 8 байгууллага байгаа гэж байна. Олон улсын зах зээлд өргөнөөр хэрэглэж байгаа биет бус цахим бүтээгдэхүүнийг Манай улсын эдийн засагт нэврэн хөгжүүлэх зохицуулалтыг энэ хуулийн төсөлд тусгасан гэж харж байгаа. Гэхдээ анхаарах зүйл их байгаа. Хадгаламж зээлтэй холбоотой гашуун туршлага бий. Энэ түүх давтагдах вий. Манай нийгэм амин хувиа хичээсэн ашиг сонирхолтой хүмүүс их болсон. Иймд эрсдэлээ сайн тооцож, ажил асуудалд анхаараарай. Долоо хэмжиж, нэг огтлох зарчмаа баримтлаарай. Гэхдээ олон улстай хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.18/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2021.05.12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Э.Батшугар: Цаг үеэ олсон, ойлгомжгүй байсан асуудлыг цэгцэлсэн хууль учраас миний бие дэмжиж байгаа. 2013 онд Банкны бодлогын хүү 12.5 хувийн хүүтэй байхад ипотекийн 8 хувийн зээлийг анх гаргасан. Энэ бол нийгмийн шинжтэй зээл бөгөөд амьдралын чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой. Энэхүү зээлд хамрагдаж, 100 мянган айл орон сууцтай болсоэ. Өнгөрсөн жилийн аравдугаар сард ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгож буруулсан. Цаашид зээлийн хүүгийн хэмжээг 6 хувиас буулгах боломж байна уу? Өнгөрсөн чуулганы хуралдаанаар яагаад арилжааны банкууд цэвэр ашигтай ажиллаад байна вэ гэж асууж байсан. Энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, цар тахалтай холбогдуулан харилцах данснаас хүү бодохоо больсон, хоёрдугаарт Эрсдлийн сан тодорхой зээлүүдийг гаргахгүй байгаа. Банкуудын орлогын өмнө жилийнхтэй харьцуулахад нэг их өөрчлөлт гараагүй бөгөөд зардал нь багассан. Банкуудыг үнэлэхдээ ямар үзүүлэлтээр үнэлсэн бэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.18/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2021.05.12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Олон жил хөгжихгүй байгаа шалтгаанаа маш олон зүйлтэй холбож тайлбарладаг. Гэхдээ интернет хөгжсөнөөр орчин үеийн технологитой хөл нийлүүлэн алхах боломж бүрдсэн. Энд байгаа бүх гишүүд улс орноо энэ хөгжлөөс ухраая гэж бодохгүй байгаа төдийгүй бүгд дэмжиж байгаа. Бид хийхгүй бол хоцорно гэдгээ мэдэж байна. Хамгийн гол нь ард иргэд хохирол амсаж магадгүй гэсэн болгоомжлол байна. Финтек, блокчейны байгууллагын төлөөллөөс асууя: Бусад орнуудад ямар хууль эрх зүй амжилттай хэрэгжиж байна. Энэ хуулийн төсөлд оруулж өгсөн үү? Хууль хэрэгжсэнээр хувийн хэвшлийн үйл ажиллагааг яаж дэмжих вэ? Саналаа сайн оруулж чадсан уу? Энэ хуулийн төслийн 18.20 ойлгомжгүй зүйл байна.Үүн дээр тайлбар авъя аа. Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.18/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2021.05.12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Виртуал хөрөнгийн хууль Иргэний хуультай яаж уялдах вэ? Өөрөө маргаантай. Жишээ нь Миний facebook-ийн account виртуал маягийн хөрөнгө, бие биенээ зарж байна. Зарим хүмүүс 10 мянган дагагчаа page-ээ 10 саяар зарчихлаа гэж байдаг. Виртуал хөрөнгийн хүрээ зааг яаж тодорхойлох вэ? Зарим зүйл орж чадахгүй үлдэх үү? Электрон ертөнцөд яаж зохицуулалт хийх вэ? Бусад улс орнуудад зохицуулалт хийхэд хэцүү гэж байна. Account маш их зарагдаж байна. татвар ногдож байгаа юм алга. Энэ бол эдийн засгийн чөлөөт ертөнц гэж харж байгаа. Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа.
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаж байна. Хуралдаанаар гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Дэлхий нийтээрээ санхүүгийн харилцааны том сорилт дээр тулгараад байна. Дэлхий нийтийн хувьд шинэ энэ зүйл дээр манайхан зохицуулалт оруулах ёстойгоос гадна болгоомжтой хандах хэрэгтэй. Тосгоноороо ярьж байгаад дэлхий хавтай юу, бөөрөнхий юу гэж байгаад хавтгай гээд шийдчихсэн шиг дараа нь ийм зүйлд хүрч болохгүй. Шинэ технологийн дэвшил, ололтын цаана шинэ салхивч нээгдэхэд шинэ агаараас гадна ялаа шумуул бас давхар орж ирдэг, энэ үйл явц одоо бас гарч байна. Хуулийн үзэл санааг үзэхэд асуух зүйл байна. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх гэдгийг Койны бирж гэсэн явцуу хүрээнд ойлгоод байгаа юм биш биз. Виртуал хөрөнгө, түүнд үйлчилгээ үзүүлэгч гэсэн өргөн ойлголт бүртгэлийн ажил орж чадаж байгаа юу? Бүртгэнэ гэдэг нь ямар ойлголт, процессыг хэлж байгаа вэ? Болокчейн технологид байгаа юу? Манайд гарч байгаа койнууд болокчейнд орсон юм байхгүй юм байна лээ.Программын орчин, кодын хүрээнд гэрээ хийгдэж байна.Үүнтэй холбоотой иргэний хуульд өөрчлөлт орох уу? Хуулийн судалгаан дээр иргэдийг соён гэгээрүүлэх ажил үр дүнгүй юм гэсэн зүйл харагдаж байсан. Яагаад ингэж үзсэн бэ?
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.06.16/ болж, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: "Виртуал хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 2 компани байгаа юм байна. Цаашид энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгч хичнээн компани байгуулагдана гэж харж байна вэ? Өнөөгийн нөхцөлд хууль хийгээд, Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг өгөөд ажиллуулах нь тус байгууллагын өнөөгийн хүний нөөцийн чадамж хүрэлцэх үү? Цаашлаад техник, технологийн ажилтан байхгүй. Зардлын хувьд хичнээн төгрөг болох вэ? Бүртгэл хийх эхний үр дүн нь тухай компаниудаас татвар авахаасаа илүү бүртгэлжүүлж, мэдээллийг бий болгох нь чухал гэж. Олон улсын байгууллагын шаардлагаар хийж байгаа хууль гэж үзэж байна. Ард түмнийг мэдээлэлжүүлэх, эрсдэлээс хамгаалах зорилготой бөгөөд олон улсын зах зээлд дотоодын компаниуд гарахад эрх зүйн хөшүүрэг болно гэж харлаа. Үүнд заавал ийм хууль шаардлагатай байгаа юм уу? Олон платформ, хөрөнгийн бирж байхад хууль ингэж гаргах хэрэгцээ байгаа юм уу? Хууль гаргах бүрт төр ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээх ёстой болно. Иргэдэд ч дохио болоод энэ хуулийн туйлын зорилго иргэнээ хамгаалах асуудал гэж ойлгоно."