2021.06.22

Хотын захиргааны шинэ байрыг түр эмнэлэг болгож, яаралтай ор дэлгэх үүрэг өгөв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр Баянзүрх дүүргээс удирдан явууллаа.

Хурлын эхэнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх Коронавируст халдварын тархалтыг бууруулах чиглэлээр дүүргээс зохион байгуулж буй ажлуудыг Нийслэлийн удирдлагуудад танилцууллаа. Тэрбээр “Баянзүрх дүүргийн иргэдийн 90 гаруй хувийг дархлаажуулалтад хамруулсан ч коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс дүүргийн иргэдтэйгээ хамтран ажиллах санал гарган, зохион байгуулж байгаа” гэлээ. Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг томоохон эмнэлэг, оюутны дотуур байр, зочид буудлуудад ор дэлгэх, тэтгэвэрт гараад удаагүй байгаа эрүүл мэндийн ажилчидтай хамтарч ажиллахаар болжээ.