2021.06.23

Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэх тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021,06,23/-ны хуралдаанаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээллийг сонслоо.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Энэ халдвар дэлхий нийтэд тархсан. Ганцхан төрийн байгууллагаас хамаарахгүй, өрд иргэдээс бас хамаарна. Бид өдөр шөнөгүй ажиллаж байгаа энэ хүмүүсээ дэмжиж ажиллах хэрэгтэй. Эрүүл мэндийн ажилчдынхаа цалинг нэмэх ямар нэгэн ажил хийх ёстой.

Эрүүл мэндийн даатгалын хуульд өөрчлөлт оруулж Ковидын эмчилгээний багц гаргаж, үнэгүй хүргэж өгөх хэрэгтэй. Хамгийн багадаа нэг хүнээс эмчилгээний 400 мянган төгрөг шаардлагатай байгаа. Гэр бүлийн гишүүд бүгд өвчилж байна. Одоо даатгалын эрсдэлийн мөнгийг ашиглах цаг болсон. Эдгээр асуудалд НББХ санаачлагатай ажиллах хэрэгтэй.

Д.Сарангэрэл: Вирусийн эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлээд олгох асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn