2021.07.07

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг болон зарим сумд түргэн тусламжийн автомашинтай боллоо

УИХ-ын гишүүн Б.Бейсений санаачлагаар орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий аймгийн Буянт, Цэнгэл, Улаанхус, Ногооннуур сум болон аймгийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн бүрэн тоноглосон автомашин хүлээлгэн өглөө.

Гишүүний хувьд хүн амын эрүүл мэндийн төлөө алслагдсан орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор техник, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа билээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn