2021.05.24
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Баян-Өлгий аймагт ажиллаж байна
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
Тэрээр өнөөдөр Өлгий хотод ажиллаж буй алба хаагчидтайгаа уулзаж, яамнаас барьж буй бодлого чиглэлийг танилцууллаа. Мөн цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа талаар ярьж, санал солилцлоо.
Баян-Өлгий аймагт хилийн 2 анги үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Салбарын сайд энэ үеэр тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон аймгийн удирдлагуудтай хамтран хилийн 0165-р ангийн 3 салбарыг байнгын эрчим хүчинд холбохоор болсныг онцлов.
Үргэлжлүүлэн Өлгийд байгууллагуудын барилга, байгууламжийн асуудал хүндрэлтэй, хангалтгүй байгааг дурьдаад, эхний ээлжинд улсын бүртгэлийн хэлтэс, архивын тасгийг хамтад нь шинэ байртай болгох асуудлыг шийдвэрлэсэн юм.
Мөн зарим байгууллагын алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулахаар автомашин, компьютер, техник хэрэгслийг гардуулж өглөө. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Цаашид орон нутагт ажиллаж байгаа алба хаагчдынхаа ажлын нөхцөлийг нэмэгдүүлэх асуудалд онцгойлон анхаарч, шат дараатай олон арга хэмжээ авч ажиллана" гэв.