СХД-ийн ИНХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан 16 дугаар хорооны 160 гаруй нялх, балчир хүүхдэд гарын бэлэг өглөө
Ковид-19 цар тахлын хүнд үед төрийн алба шат шатандаа иргэд, олон нийтийнхээ ахуй амьдрал, эрүүл мэндэд онцгойлон анхаарсаар байна. Иргэдтэй өдөр тутам харилцан, ойр ажилладаг буюу анхан шатны нэгж болох дүүргийн иргэд нийтийн хурал, хорооны засаг даргын алба тухай хороонд харьяа иргэдийнхээ ахуй амьдралыг хамгийн сайн мэддэг хүмүүс байдаг.
Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны иргэдийн итгэлийг хүлээж Дүүргийн иргэдийн нийтийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй Дашдоржийн Баярсайхан өнөөдөр 16 дугаар хорооны 160 гаруй нялх, балчир хүүхдүүдэд хувийн зүгээс бэлтгэсэн гарын бэлгээ гардууллаа.
Ингэхдээ цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмийг баримтлан 160 гаруй өрхийн төлөөллүүдийг ээлж дараатайгаар Хорооны Иргэний танхимд хүлээн авч бэлгээ гардууллаа. Уг бэлгийн Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 01-ний өдөр өгөхөөр бэлтгэсэн ч Ковид-19-ийн халдварын нөхцөл байдлаас болж хойшлоод байжээ. Тэрээр Англи улсын №1 хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн болох Dove брэндийн шинэхэн төрсөн нярай болон бага насны хүүхдийн арьс арчилгааны багц бүтээгдэхүүнийг бэлэглэсэн юм.
Мөн СХД-ийн 16 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудад гарын бэлэг өглөө.
СХД-ийн ИНХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан:
“Би та бүхний итгэлийг авч сонгогдсон хүний хувьд төрийн, төсвийн мөнгө харахгүй хувийн зүгээс хийж хэрэгжүүлэх боломжтой бүхий л арга замыг ашиглан хороо, дүүргийнхээ хөгжлийн төлөө ажиллах болно. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, та бүхнийгээ цуглуулан уулзах боломжгүй байгаа ч цахим хуудсаараа дамжуулан хийж хэрэгжүүлсэн, цаашид хийхээр төлөвлөж буй ажлаа байнга танилцуулах болно. Иргэд та бүхэн цар тахлын өндөр эрсдэлтэй өнөө цагт өөрийн болон гэр бүл, үр хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө хариуцлагатай байгаарай.”
Иргэдэд гарын бэлэг гардуулах арга хэмжээнд СХД-ийн 16 дугаар хорооны Засаг дарга Ч.Ууганбаяр болон хорооны ажилтнууд хамт оролцлоо. Бэлэг хүлээн авсан иргэд ИНХ-ын төлөөлөгч Д.Баярсайханд талархаж буйгаа илэрхийлээд ард түмэнтэйгээ ойр байж, тэднийхээ амьдрал ахуйтай танилцаж, халамж, тусламж нэн шаардлагатай байгаа иргэддээ тусламжийн гараа сунгаж, аюулгүй, эрүүл, тухтай орчинд амьдрах нөхцөлийг ханган, бүрдүүлэх ажилдаа илүү чармайлттай ажиллахыг хүсэж байлаа.
Өөрийн биеэр ирж чадаагүй, дөнгөж төрсөн нярай нарт хорооны ажилтнууд болон Д.Баярсайхан төлөөлөгчийн ажлын албанаас халдвар хамгааллын дэглэмээ баримтлан гэрээр нь очиж бэлгийг хүргэж өгөх аж.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn