2021.07.07
Ц.Мөнхцэцэг: Дээд албан тушаалтны оролцсон авлигын хэрэг дээр анхаарал хандуулж ажиллаарай
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.07/ нэгдсэн чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын Ц.Мөнхцэцэг:
Нээлттэй сонгон шалгаруулалт,томилгоо явагдаж байгаа нь ашиг сонирхлын гэмт хэрэг илрүүлэхэд түлхэц болно. АНУ,ОХУ-д мэргэжил эзэмшсэн туршлагатай залууг дэмжиж байна.
АТГ ашиг, сонирхлын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх иргэдийг соён гэгээрүүлэх ажил тодорхой хэмжээгээр явагдаж байгаа. Иргэний нийгмийн болон бусад байгууллагуудтай хамтран соён гэгээрүүлэх ажил хийгдэж байгаагаас гадна ХМБ-тай хамтарч ажиллаж байгаа нь сайн талтай. Гэхдээ хөдөө орон нутагт анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэйгээс гадна дээд төвшины авлигын асуудлыг шалгаж гэм бурууг тогтоож, хохирлыг арилгах талаар цаашид илүү хүчтэй анхаармаар байна. Иргэдийн дунд авлига, албан тушаалын гэмт хэрэг маш сүржин эхлээд замхардаг гэсэн ойлголт бий. Олон жил яригдсан тодорхой гэмт хэрэгүүд шийдэгдэхгүй байна. Үндэстэн дамнасан гэмт хэрэг дээр ажиллаж байсан хүний хувьд үүн дээр анхаарал хандуулж ажиллаарай. Дээд албан тушаалтны оролцсон авлигын хэрэг дээр түүнд дүйцсэн ял болон нөхөн төлбөр маш бага тавигддаг шүү.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn