Ганцхан Ханги Мандалын боомт дээр асуудал байгаа
2009.06.06

Ганцхан Ханги Мандалын боомт дээр асуудал байгаа

Ноолуурыг түүхийгээр нь хилийн бүх боомтуудаар гаргаж болно гэсэн шийдвэр засгийн газраас гаргасан билээ. Гэсэн хэдий ч энэ тогтоол амьдрал дээр хэрэгжихгүй байна, Монголоос ноолуураа ачаад очсон малчдыг Хятадын гааль дээр хүлээж авахгүй буцаад байна гэж УИХ-ын зарим гишүүд ихэд бухимдаж байгаа юм.


Өчигдрийн баасан гаригийн УИХ-ын нэгдсэн чуулган дээр Гаалийн Ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав хилийн боомтууд дээр ямар асуудал үүсээд байгаа, хэрхэн зохицуулж байгаа талаар гишүүдэд тайлбарлалаа.

“Ноолууртай холбоотой буруу ташаа ойлголтууд яваад байна. Ноолуурыг бүх боомтуудаар гаргах болсонтой холбогдуулаад малчид тэр болгон бохир ноолуурыг хийлээр гаргахгүй байгаа нь үнэн. Гэхдээ малчид боомт дээр очоод чирэгдээд яваа гэдэг дээр бол ганцхан Ханги Мандлын боомт дээр тийм асуудал байгаа. Ханги мандалын хил дээр 100 аад машин ноолуур ачсан машин гацсан. Тэд хэдийгээр Монголын талаас зохих бүх зөвшөөрлөө аваад Монголоос гарсан ч Хятадын хил дээр очоод асуудал үүссэн юм. Хятадын тал оруулахыг зөвшөөрөөгүй учраас ноолууртай машинууд буцаж гарсан байгаа. Харин Гашуун Сухайтын боомтоор бол түүхий ноолуур гарч байгаа. Ноолуураанхаа зохих ёсоор нь татвар төлбөрийг нь төлгүй, нууж гарах гэж оролдсон 5 хүний 4 тн ноолуур хураагдсан юм. Хятадын, Монголын 2 улсын Засгийн газрын хооронд малын гаралтай түүхий эдийг ямар нэгэн хорио цээрийн хориггүйгээр гаргах талаар хэлэлцээр нааштайгаар явагдаж байна” гэлээ.

Дээр нь ГЕГ дарга малчдын ноолуураа гаргахгүй байгаа нь татварыг тэглэх шийдвэрийг хүлээж байгаатай холбоотой хэмээн тайлбарлалаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.