Малчид цалинтай болно
Малчдын жилийн цалин хөлс нь ноолуур байдаг, гэтэл энэ хавар ноолуурын үнэ огцом унасан билээ.
Үүнтэй холбогдуулан малчдад нөхөн олговор олгох тухай хуулийн төслийн УИХ-д өргөн бариад байна. Энэхүү хуульд тусагснаар килограмм ноолуур тутамд 500 төгрөг байхар тооцоолсон бөгөөд нийт 30,5 тэрбум төгрөг болох юм байна.
Энэ мөнгийг Монгол улсыг Хөгжүүлэх сангаас гархаар төлөвлөжээ. Ингэж малчидад мөнгө тараах нь хаданд авирсан инфляцийг улам тэнгэр дүүлүүлнэ хэмээн үзэх гишүүд их байна.
Харин УИХ-ын МАХН-ын бүлэг хуралдаж ноолуурын үнийн зөрүүд төрөөс килограм тутамд 5000 байхаар тооцож нөхөн олговор олгоно гэсэн төсвийн тодотголд тусагсан хуулийн төслийг дэмжихээр боллоо. Үүнийг яаралтай батлах нь зөв гэсэн нэгдсэн байр сууринд хүржээ.