Хатуулаг багатай пиво, дарсан дээр нэрмэл архи нэмэгдлээ
2009.06.11

Хатуулаг багатай пиво, дарсан дээр нэрмэл архи нэмэгдлээ

УИХ-ын үзээс өмнө хуралдаанаар Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүн энэ хжжлийн төсөлд хэлэлцэх үед ширүүхэн хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ хуулийн төсөлд нь хатуулаг багатай согтууруулах ундаа болох архи, пиво зэрэг согтууруулах ундааг хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр, тодорхой цагийн хязгаарлалтайгаар сурталчлахаар заасан байгаа юм. Ингэснээр хатуулаг ихтэй архи, дарсны хэрэглээ багасаж, зохистой хэрэглээг хэвшүүлэх боломжтой хэмээн хууль санаачлагчид үзэж байгаа юм.

Байнгын хорооны хуралдаанаас хуулийн төсөлд хатуулга багатай пиво, дарс гэсэн дээр шимийн архийг нэмэх саналын зөрүүтэй асуудлыг УИХ-д оруулж ирсэн юм. Шимийн архийг архидан согтууруулахтай тэмцэх хууль дээр шимийн архийг согтууруулах ундаанд орно гээд заачихсан байгаа учраас шимийн архийг нэмсэн ажээ.

Энэ саналыг байнгын хорооны хуралдаан дээр З.Энхболд гишүүн гаргасан бөгөөд түүний тайлбарласанаар бол энэ Долгор эмээгийн бүрхээрээс гарсан архи бус үйлдвэрлэлийн арагаараа гаргаж авсан 18-аас доош градустай нэрмэл архийг хэлж байгаа юм. Тухайлбал Өвөрхангайд ийм нэрмэл архины үйлдвэрлэл явуулдаг хэд хэдэн компаний байдаг бөгөөд ийм чиглэлийн компиануудад бүтээгдэхүүнээ сурталчилж, орлогоо нэгдүүлж, үндэсний брэндээ нэрд гаргах боломж олгох хэрэгтэй гэдэг үүднээс энэ саналыг оруулсан гэдгээ З.Энхболд гишүүн хэлсэн юм.

Мөн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл хатуулаг багатай архи, дарс, нэрмэл архийг сурталчлах сурталчилгаанд согтууруулах ундааг хэрэглэхийг уриалан дуудсан шинжтэй байж болохгүй, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, дэмжих үйл ажиллагаатай уяалдасан байна гэсэн санал гаргажээ. Үг найруулга, томьёоллыг засах, сайжруулах хэрэгтэй хэмээн Э.Бат-үүл хэллээ.

Өнөөгийн хуулиар бол цэнгэлдэхэд нэг спортын арга хэмжээ зохиогдлоо гэхэд тэнд пивоны зураг тавихыг хориглосон байгаа юм байна. Тиймээс тухайн компани спортын арга хэмжээг ивээн тэтгэж дэмждэг, хариуд нь өөрийн сурталчилгааны самбараа тэнд байрлуулдаг байх нь үр ашигтай хэмээн үзэж байгаа ажээ.

Гончигдорж гишүүн байнгын хорооны хуралдаан дээр дарс, пиво хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой гэсэн санаа, анхааруулга байх ёстой заалтыг нэмэх ёстой гэсэн заалт оруулжээ.
Хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

З.Энхболд: Долгор эмээгийн бүрхээрээс гарсан нэрмэлийн тухай энд яриагүй
Д.Дэмбэрэл: Долгор эмээ ч бас үйлдвэрлэгч шүү

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.