Ж.Ганбаатар гишүүн тойрогтоо ажиллаж байна
2021.07.26

Ж.Ганбаатар гишүүн тойрогтоо ажиллаж байна

Ж.Ганбаатар гишүүний тойрогт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах уулзалтууд үргэлжилж байна

Баянгол дүүрэгт 2021 онд улсын төсвийн санхүүжилтээр шинээр тавигдах авто замын ажлын талаарх уулзалтын явцыг тоймлон хүргэе.
Тус дүүргийн 79 байршилд, 28.3 тэрбум төгрөгийн төсөвтэй, нийт 22.4 км авто замын бүтээн байгуулалт хийхээр миний бие санаачлан дэмжиж, санхүүжилтийг улсын төсөвт тусгуулсан. Энэ нь өмнөх онуудтай харьцуулахад харьцангуй олон байршлыг хамарсан, өндөр төсөвтэй бүтээн байгуулалт болж байгаад баяртай байна.

Эдгээр замын ажлыг 6 багц болгон тендер зарлаж, 5 багцад нь гүйцэтгэгч компани шалгарсан, ажлаа эхлүүлээд байгаа юм.
Замын ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан дараах асуудлуудыг анхаарч ажиллахыг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад анхаарууллаа.
❗Шинээр тавигдах авто замуудыг явган хүний зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах шугам зэргийг хамтад нь шийдэж цогцоор хийх;
❗Бусад авто зогсоол болон талбайн хучилтын ажлуудын хувьд орчны тохижилт, ажлын дараах нөхөн сэргээлт, цэвэрлэгээнд онцгой анхаарах
❗Хамгийн гол нь чанартай хийх. Ажлын гүйцэтгэл хангалтгүй, чанаргүй, төлөвлөсөн хугацааг баримтлахгүй байгаа тохиолдолд холбогдох төрийн байгууллагуудад хандан ажлыг зогсоох хүртэл арга хэмжээ авах болно.
7 дугаар сар дуусаж байхад дөнгөж гүйцэтгэгч шалгарч, зураг зөвшилцөх шатанд явж байгаа нь туйлын хангалтгүй байгаа тул үлдсэн хугацаанд ажлыг эрчимжүүлж, энэ ондоо багтаан дуусгах талаар хамтран ажиллахыг ажил хариуцсан хүмүүст сануулж хэллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn