Төрийн дээд одон, медаль гардууллаа
2021.06.01

Төрийн дээд одон, медаль гардууллаа

Өнөөдөр Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль хүртсэн иргэддээ шагнал гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Төрийн дээд одон, медалийг Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа, дэд дарга Г.Мөнхсайхан, Засаг дарга Ө.Сумьяабаатар, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Г.Нарангэрэл, Ахмадын хорооны дарга Ж.Намнансүрэн нар гардуулав.

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, төрдөө үнэлүүлэн шагнал хүртсэн иргэддээ баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье!