2021.08.25
Залуучуудын холбоо байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан арга хэмжээ боллоо
Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.
Тус өдрийг тохиолдуулан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Нар угтсан өглөө” арга хэмжээг Өглөөний гудамжинд зохион байгууллаа. 1921 оны наймдугаар сарын 25-нд Монголын залуучуудын анхны байгууллага “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр байгуулагдаж байв. Үүнээс улбаалан тус өдрийг Залуучуудын өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Монгол Улсын нийт хүн амын 31.7 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 49.2 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг.