Нийслэлийн залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгууллаа
2021.08.25

Нийслэлийн залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгууллаа

Монголын Залуучуудын байгууллагын 100 жилийн ойн өдөр "Нийслэлийн залуучуудын хөгжлийн зөвлөл"-ийг байгууллаа.

Зөвлөлийн даргаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөөг сонгож, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Батдорж батламж гардуулав.

З.Төмөртөмөө, "Төрд ажиллаж буй залуус нэгнээсээ суралцсан, хамтарсан, нэгдсэн, нийслэлээ хөгжүүлэх сэтгэлтэй байх учиртай"-г дурдаад, мэдлэг чадвар, туршлагаа эх орондоо зориулж байгаа салбар бүрийн шилдэг залуустаа 100 жилийн ойн мэнд дэвшүүлжээ.

Мөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч аливаа нам, эвсэл хамаарахгүй мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн залуусыг дэвшүүлэн ажиллахад анхаарч байгааг уулзалтын үеэр онцолсон байна.