2021.09.03
МҮЭХ-ноос модуль сургалт зохион байгуулав
МҮЭХ-ноос ОУХБ-тай хэрэгжүүлж байгаа Албан бус салбарт ажиллагчдад ҮЭ-үүдээс үзүүлэх үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд модуль сургалт зохион явууллаа.
Албан бус салбарт ажиллагчдын хөдөлмөрлөх болон эдийн засгийн эрхийг хамтын гэрээ, хэлэлцээрээр хамгаалах асуудлаарх уг сургалт энэ сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн ҮЭ-ийн холбоотой хамтран цахимаар явагдсан юм.
Албан бус салбарт ажиллагчдад зориулсан гарын авлага гаргах модуль сургалтын нэг болох “Албан бус салбарт ажиллагчдын эдийн засгийн эрх, түншлэл гэрээ, хэлэлцээр хийх” сэдэвт сургалтыг Сүхбаатар аймгийн ҮЭ-ийн холбооны сумын ҮЭ-ийн холбоодын дарга нар болон албан бус салбар хариуцсан идэвхтэн сонгуультнуудад Албан бус салбарт ажиллагчдын эдийн засгийн эрх, түншлэл, гэрээ, хэлэлцээр хийх (Хэсэг 1,2), Албан бус салбарыг зохион байгуулж буй гадаад орнуудын туршлага (Хэсэг 3) гэсэн дэд сэдвүүдээр нийт 15 гишүүдэд зохион байгууллаа. Сургалтыг МҮЭ-ийн холбооны сургагч багш Н.Аюуш удирдан явуулсан.
Сургалтын төгсгөлд уг сургалтыг улам сайжруулах чиглэлээр үнэлгээ авсанаар оролцогчдын санал сэтгэгдлийг сонсноор сургалт өндөрлөлөө.