
2021.09.14
Орон нутгийн удирдах ажилтны зөвлөлдөх уулзалтанд оролцлоо
УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн орон нутгийн удирдах ажилтны зөвлөлдөх уулзалтад оролцлоо.
Уулзалтад аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын хэлтэс агентлагууд, ИТХ-ын төлөөлөгчид, 27 сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар оролцсон юм.
Уулзалтаар аймгийн удирдлагууд Төв аймагт хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, үр өгөөжийн талаарх мэдээллийг өглөө. Мөн аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг сумдын удирдлагууд хамтран ажиллаж орон нутгийн хөгжлийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.