2021.05.24

Төв аймгийн Улсын аварга малчид шагналаа гардан авлаа

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгаас Улсын аварга малчин болсон малчдад шагналын гардуулан өглөө.

“Улсын хошой аварга малчин өрх” болсон Төв аймгийн Алтанбулаг сумын Алтан овоо 3 дугаар багийн малчин Сандагдоржийн Даваасамбуугийнд Ц.Туваан гишүүн очиж, сайн малчны тэмдэг шагналыг нь гардууллаа. 

Мөн Алтанбулаг сумын Алтан овоо 3 дугаар багийн малчин Хэнмэдэхийн Нямдорж, Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн малчин Рэнцэнгийн Дашдаваа, Архуст сумын Нарст 2 дугаар багийн малчин Очирбатын Ганхуягийн гэр бүлд “Улсын аварга малчин өрх” шагналыг нь гардуулан өглөө. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn