Нийслэлийн иргэдийнхээ цэвэр цэмцгэр, эрүүл  аюулгүй орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна
2021.09.16

Нийслэлийн иргэдийнхээ цэвэр цэмцгэр, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна

“Хот тохижилтын газар" ОНӨААТҮГ-ын  өдөр тутмын үйл ажиллагааны  хүрээнд   /2021.09.14/ өдрийн байдлаар  НБА 1-р хэсэг ЭТӨЧ хэлбэржүүлэлт, хувиарт талбайн ахуйн хог хаягдалын түүвэр цэвэрлэгээ, НБА 3 болон 6-р хэсэг Энх тайвны өргөн чөлөө нь ургамлан хашлаганы хэлбэржүүлэлт, НБА 4 хэсэг – ЭТӨЧ дахь авто замын зорчих хэсэгт машинд дайрагдсан  хайлаас модон  ургамалан хашлага, ногоон байгууламжийн голын  том нарс 2 ширхэг , улиас модны талбайг чөлөөлөх /ачилт/ цэвэрлэх ажлууд тус тус хийгдлээ. 

Түүнчлэн авто баазын алба  өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд  байгууламж доторх  орчны цэвэрлэгээ хийж, автомашины засвар үйлчилгээг хийж ажиллаж байна.

Тохижилт үйлчилгээны алба нь: 

  • 1-р бригад  ЭТӨЧ автобусны буудал хогын сав, цэвэрлэгээ
  • 2 бригад  Таван шар зам талбайн цэвэрлэгээ, Москва гудамж зам талбайн цэвэрлэгээ, хогийн сав суллалт, хог тээвэр
  • 3- р бригад Үндсэн хуулийн гудамж, Энгельсийн гудамж, ногоон машины зорчих хэсгийн цэвэрлэгээ, Их тойруугийн гудамж, Галдан бошигтын гудамж
  •  7- р бригад хуваарьт зам цэвэрлэгээ
  • 8-р бригад Хувьсгалын гудамж зорчих хэсгийн цэвэрлэгээ, Баянхошууны гудамж, Хилчин зорчих хэсгийн цэвэрлэгээ, Үйлдвэрчний гудамж зорчих хэсгийн цэвэрлэгээ
  • 9-р бригад  Их тойруу зорчих хэсгийн цэвэрлэгээ, Тасганы овоо, хариуцсан гудамж, зам талбайн хог тээвэр
  • 10-р бригад Сонсголонгийн зам, Наадамчдын зам авто замын зорчих хэсгийн нуухны цэвэрлэгээ
  • 11-р бригад  бичил машинаар авто замын  зорчих хэсгийн цэвэрлэгээ,   Амгалангийн уулзвар, Улаанхуаран, Чулуу овоо 
  • 12-р бригад Юнеско гудамжны цэвэрлэгээ,Намянжү гудамжны цэвэрлэгээ  
  • 13-р бригад Авто замын зорчих хэсгийн цэвэрлэгээ
  • 14-р бригад Нарны замын цэвэрлэгээний явц, Магсаржавын гудамжны цэвэрлэгээ.
  • 15-р бригад Зайсан чигийн гудамж, Хунгийн хотхон болон Тэнгэр рашаан нуухны цэвэрлэгээ 
  • 16-р бригад Дарь Эхийн гудамж, Монел, Дарь Эхийн гудамжны  хананаас хана хоорондын цэвэрлэгээ,  авто замын зорчих хэсгийн хайрганы цэвэрлэгээ хийж ажиллаа. 

Цагаан даваа, Нарангийн энгэр, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, хог тээвэрлэлт хийгдсэн машиныг халдваргүйжүүлэх тусгай бодист төхөөрөмжөөр угааж ажиллаж байна. Төвлөрсөн хогийн цэгүүдийн хогийг дарж булах  ажил болон нийтийн бие засах газрын үйлчилгээ цагийн хуваарийн дагуу ажиллаж байна. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn