2021.09.28
Цагаан уул сумын эрүүл мэндийн төв, ахмадын өргөө шинээр баригдлаа
Тус сумын ахмадуудын хүсэлтээр 2020 оны Улсын төсвийн 50 сая төгрөгийн санхүүжилтээр баригдсан АХМАДЫН ӨРГӨӨ-гөө нээлээ.
Энэ талаар Ц.Даваасүрэн гишүүн өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг бичжээ.
Яг ийм байрыг тухайн онд 5-н суманд бариулахаар төсөвт суулгасан юм. Зарим хүмүүс "Хэдэн зуун саяар барьсан байгаа даа, арай ч дээ" гэсэн сэтгэгдэл бичсэн байна лээ. Яг үнэндээ 50 сая төгрөгийн төсөвтэй гүйцэтгэгч компани нь дөчин хэдэн саяар барьсан байдаг юм. Дотроо том заалтай, 2 жижиг өрөөтэй, халаалттай энэ байрандаа сумын ахмадууд маань тойрч сууж байгаад баярлачихдаг, бас бүжиглэчихдэг юм шүү. 50 сая гэдэг хэдэн зуун саяын хажууд бага мөнгө ч гэлээ юм хийе гэсэн хүнд бол ИХ мөнгө шүү. Цагаан-Уул сумын ахмад буурай нартаа урт наслаж, удаан жаргахын ерөөл өргье өө.
хэмээн бичсэн байна.
ЦАГААН-УУЛ СУМЫНХАН ШИНЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВТЭЙ БОЛЛОО
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 2019 оны Улсын төсвийн 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдсан 20 ортой Эрүүл мэндийн төвийн барилгын нээлтийн туузыг хайчилж хүлээлгэн өглөө. Мөн тус ЭМТ-д нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг гардуулан, КОВИД-19 цар тахлын эмчилгээний талаар мэргэшсэн эмч заавар зөвөлгөө өгч ажиллалаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn