2021.08.05
Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Их Хурлын даргын 2021 оны 54 дүгээр захирамжаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал ахалж байгаа ба Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Э.Бат-Амгалан болон бусад албаны хүмүүс өнөөдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Ажлын хэсэг “Улсын бүртгэлийн ерөнхий газар”-ын Иргэн, Хуулийн этгээд, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн өгөгдлийн сан, мэдээллийн нэгдсэн сүлжээ, мэдээллийн технологийн тусгай тоног төхөөрөмж, зориулалтын орчин бүхий серверийн өрөө, иргэний үнэмлэх, гадаад паспортын тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа болон Улсын бүртгэлийн байгууллагын цахим үйлчилгээний танхим, нэгдсэн архивын үйл ажиллагаануудтай тус тус танилцав.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан Улсын бүртгэлийн байгууллагын цахим бодлогын хэрэгжилтийн талаар ажлын хэсгийн гишүүдэд танилцуулж, санал солилцлоо.