2021.10.19

Б.Жаргалмаа: Өрхийн эмнэлэгүүдэд санхүүгийн дэмжлэг шаардлагатай

НББХ-ны өнөөдрийн /2021.10.19/ хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн тайлан сонслоо. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: 

Ковидын хуулийн дараа санхүүжилтийг хэрхэн тусгах талаар тайландаа оруулах нь зүйтэй. Ирэх оны ихээр хасагдахаар дахиад асуудал үүснэ. Үүнд зохицуулалт хийж тогтоолдоо оруулах хэрэгтэй. 

Хяналтын тогтолцоог нарийн зааж өгөх хэрэгтэй байна. Хяналт гэж байхгүй байна. 10-р заалт дээр эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт гэж чиглэл өгсөн байна. Үүнийг нарийн тусгая гэсэн санал байгаа. Мөн эмч, сувилагч нарийн ажиллах хүчний хөшүүргийг бий болгоно гэж заажээ. Тэгтэл асрагч нар үлдээд байна. Үнэхээр үйлчлүүлэгчид үзүүлж байгаа үйлчилгээний тодорхой хувийг асрагч нар хийдэг. Тийм ч учраас асрагч нарын асуудлыг  оруулахгүй бол асрагч гэж үг ороогүй гээд гээгдэх вий

Тав дах заалт дээр хоёр дахин нэмэх гээд заагаад өгөх үү? Үнэхээр зөрүүтэй байгаа хэсэг дээр хяналт тавьж шатлал тогтоох ёстой юм уу? гэдэгт санал оруулах хүсэлтэй байна. Хоёр дахин нэмнэ гээд заагаад өгөхөөр хүн амын тооноос хамааран санхүүжилт өөр болох учраас анхан шатны үйлчилгээ үзүүлэх, нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн зөвлөгөө мэдээлэл өгөх асуудал орхигддог. 

Өрхийн эрүүл мэндийн төв анхан шатны тусламж үйлчилгээ гэдгээрээ нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн зөвлөгөө тусламжийг хүргэх ёстой. Санхүүжилт байхгүй улмаас зөвлөгөө хүргэхгүй байх асуудал үүсдэг. Тийм ч учраас өрхийн эрүүл мэндийн төвд дэмжлэг үзүүлэх ёстой.