Х.Баттулга гишүүний нэхэл хатуутай хуулийг хэлэлцэнэ
2012.03.16

Х.Баттулга гишүүний нэхэл хатуутай хуулийг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит  хуралдаан 10.00 цагт эхлэх гэж байна.  Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга нарын санаачлан боловсруулсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төсөл хэлэлцэнэ. Архи, тамхины үйлдвэрлэл эрхлэгчид, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдож байсан хүмүүсийг УИХ-д нэр дэвшихийг хориглрнр гэсэн утга бүхий уг хуулийн төслийг Х.Баттулга гишүүн нэхэл хатуутайгаар дөрөв дэх удаагаа өргөн бариад байгаа юм. Уг төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.