2021.10.20
С.Чинзориг:Засгийн газар өөрөө сонгон шалгаруулалтыг хийдэг болгох тал дээр анхаарах хэрэгтэй байна
ЭЗБХ-ны өнөөдрийн \2021.10.20\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямаас ирүүлсэн “ДарханУлаанбаатар хоорондын автозамын асуудлаар мэдээлэл сонсох тухай” асуултын хариуг сонслоо.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Дарханы замын ажил эхлээд үндсэндээ гурав дахь жил рүү орж байна. Дунд 100-аад км нь ашиглалтад орсон байгаа юм байна. Үлдсэн дуусгаагүй байгаа замыг яаравчлах ёстой гэдэгт санал нэг байгаа.
Өвөрхангай, Баянхонгорын 60 км зам засварын ажил хэдэн хувьтай явж байгаа вэ? Энэ жил чадвал зүүн талаасаа 30 орчим км замыг урьдчилсан байдлаар ашиглалтад өгч хөдөлгөөн нээнэ гэж байсан. Энэ ажил хэзээ эхлэх вэ? Хугацаа, төлөвлөгөө байна уу?
Замын ажлууд Азийн хөгжлийн банкны зээлээр хийгддэг. Энэ зээл авч байгаа учраас засгийн газар төлөх ёстой. Мөн хариуцлагаа засгийн газар үүрэх ёстой. Гэтэл сонгон шалгаруулалтад засгийн газар өөрөө оролцоо байхгүй, богино хугацаанд чанартай хийж өгөх компанийг сонгон шалгаруулах эрх байхгүй байгаа юм уу?
Зээлийн хөрөнгө атлаа Азийн хөрөнгө оруулалтын банк сонгон шалгаруулалтад оролцдог юм байна гэж ойлголоо. Яам нь Азийн хөгжлийн банк сонгон шалгаруулсан компанийг дэмжихгүй байна гэдэг. Заавал Хятад компани шалгаруул гээд байна гэдэг. Энэ үнэн. Тийм учраас засаг өөрөө сонгодог болгох тал дээр анхаарах хэрэгтэй байна. Зээлийн хөрөнгөөр зам засварын ажил хийхэд засгийн газраас сонгон шалгаруулдаг болох талаар ямар арга хэмжээ авах вэ?
Түүний асуултад ЗТХ-ийн сайд Л.Халтар хариулав.