2021.11.12
С.Чинзориг гишүүн нутгаасаа төрсөн гавьяатууддаа халуун баяр хүргэлээ
Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүссэний 100 жилийн ойгоор Өвөрхангай нутгаас хоёр гавьяат төрлөө.
Гишүүний зүгээс Ерөнхийлөгчийн зарлигаар боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон мянган шавь нараа эрдэмд сурган, амьдралд хөтөлсөн гавьяагаа төр засгаар үнэлүүлж Монгол Улсын гавьяат багш цол хүртсэн ахмад багш Донгидын Банзрагч, Довчингийн Отгонбаяр нартаа баяр хүргэж, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе. Хоёр гавьяатаар бүл нэмсэн Өвөрхангай аймгийн үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчиддээ 100 жилийн ойн мэндийг дэвшүүлсэн юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn