Дүрмийн ажлын хэсэг хуралдав
2021.11.15

Дүрмийн ажлын хэсэг хуралдав

МҮЭ-ийн холбооны дүрэм болон Хөгжлийн зорилтын төслийг боловсруулах ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо.

МҮЭ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт, биелэлтийг МҮЭХЕЗ-ийн ажлын алба, салбар, орон нутгийн ҮЭ-үүд дор бүрнээ дүгнэж, Засгийн газрын Алсын хараа-2050, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030-тай уялдуулахыг МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч, ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэбат даалгалаа. Ажлын хэсгийн хүн бүр аймаг, салбар нийслэлийн ҮЭ-үүдийн саналыг авч нэгтгэх, боловсруулах ажлаа яаравчлахыг үүрэг болгов.

Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах, албан бус салбарт ажиллагчдыг зохион байгуулах зэрэг асуудлыг хөгжлийн хөтөлбөртөө хэрхэн тусгах талаар гишүүдийн саналыг сонслоо.