Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус хурал эхэллээ
2021.11.11

Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус хурал эхэллээ

Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус хурлыг нээж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа хэлэхдээ": "Юуны түрүүнд энэ танхимд хүрэлцэн ирсэн та бүхэндээ, цахимаар хуралдаанд оролцогч эрхэм төлөөлөгчдөдөө өвлийн тэргүүн сарын мэнд дэвшүүлье!

Мөн та бүхэнд Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын долоо дахь удаагийн ээлжит сонгуулиар ард олныхоо итгэл, хүндэтгэлийг хүлээн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчдээр сонгогдон ажилласны нэг жилийн ойн баярын мэнд хүргэе.
Шинэ жил ойртож, өнгөрч буй оныхоо ажил үйлсийг дүгнэж, дутуу дундуураа нөхөн ажиллах маш бага хугацаа үлдсэн учраас цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж өнөөдрийн ээлжит бус хуралдааныг зарлан, хуралдах боллоо” хэмээн онцолсон юм. 

Дүүргийн ИТХ-ын 41 төлөөлөгчөөс 76,8 хувийн оролцоотойгоор хурал эхэлсэн.

Ээлжит бус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
1. Дүүргийн 2021 оны төсвийн тодотгол хэлэлцэх тухай
2. Дүүргийн 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх тухай
3. Хороодын хилийн цэс өөрчлөх тухай асуудлыг уламжлах тухай
4. Дүүргийн ИТХ-ын үйл ажиллагааны тайлан хэлэлцэх тухай