Бүтээн байгуулалтын ажлын үйл явцтай танилцлаа
2021.09.22

Бүтээн байгуулалтын ажлын үйл явцтай танилцлаа

БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа дүүргийнхээ  9-р хороонд ажиллаж 2021 оны улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын үйл явцтай танилцлаа.

Төрийн байгууллагаас үл хамаарч, тендерт шалгарсан гүйцэтгэгч компанийн дотоод зохион байгуулалтаас шалтгаалан товлосон ажлууд төлөвлөгөөт хугацаанаас хожимдож болзошгүй нөхцөл байдлууд ажиглагдсан. Иймд холбогдох талуудын төлөөлөлд “Ажлын гүйцэтгэлийг түргэсгэж, чанар стандартыг ханган, хүйтний эрч чангарахаас өмнө заасан хугацаанд, гэрээний үүргээ биелүүлж ажиллах” үүрэг, чиглэл өглөө.

undefined

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn