"Жишиг танхим" төсөл эхэллээ
2021.08.02

"Жишиг танхим" төсөл эхэллээ

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа болон албаны хүмүүс тус дүүргийн 6 дугаар хороонд хийгдэж буй үйл ажиллагаатай танилцлаа.

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд байрлах 173 хороо байдаг. Түүнээс 19200 хүн амтай хотын төвийн хамгийн том хороо яах аргагүй Баянгол дүүргийн 6 дугаар хороо юм. Төрийн анхан шатны нэгж болох тус хороо нь иргэддээ ая тухтай орчинд үйлчилгээ үзүүлэх, төрийн албан хаагчид орчин үеийн шийдэлтэй орчинд ажиллах нь өөрөө олон давуу талтай юм.

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас “Жишиг танхим” төслийг 6 дугаар хорооноос эхлүүлэхээр болсон билээ.

.“Бид Иргэний танхимаа байнгын тогтмол ажиллагаатай байлгаж, иргэдийнхээ санал бодлыг сонсож, түүнийг хэрэгжүүлэх, бодит ажил болгох, цаг үеийн ажил асуудлаар олныг хамарсан хэлэлцүүлэг хийж, ил тодоор иргэддээ мэдээлж байхыг хичээн ажилласаар байна. Манай хороо "Нэг цонхны үйлчилгээ"-гээр Улсын бүртгэл, Хөдөлмөр эрхлэлт халамжийн үйлчилгээ, цагдаа, нийгмийн ажилтан, зохион байгуулагч үйлчилж байгаа бөгөөд нэмээд үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, нийгмийн даатгалын үйлчилгээг авах хүсэлт тавиад байгаа. Ингэснээр иргэдийн цаг хугацааг хэмнэсэн, түргэн шуурхай, ил тод, хүртээмжтэй бодит нэг цонхны үйлчилгээ болгох юм.

Мөн цаашлаад гарааны бизнес эрхлэгч залуус бизнесийн санаагаа төрийн болон төрийн бус байгууллагуудад танилцуулан, бизнесийн үйл ажиллагааны хүрээн дэх асуудлуудаар санал солилцох, хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилттой”. БГД-ийн 6 дугаар хороо нь нярайгаас наян настай буурайд ээлтэй орчин нөхцөл бүрдүүлэх гэж хичээн ажилласаар байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn