Улсын гуравдугаар төв эмнэлэгт "Сэтгэлээрээ эмчилье" хандив хүргэгдлээ
2021.08.04

Улсын гуравдугаар төв эмнэлэгт "Сэтгэлээрээ эмчилье" хандив хүргэгдлээ

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан хаагчид Сэтгэлээрээ эмчилье” сайн үйлсийн аяныг санаачлан зохион байгуулж байгаа билээ. 

Энэ аяны хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэгт  Ковидын эсрэг эмчилгээний багц, хамгаалах хувцас хэрэглэл бусад эд материалыг хүлээлгэн өгөв. УГТЭ-н Захирал Ц.Төмөр-Очир: "Манай эмнэлгийн улаан бүс болох  ковидын эрчимт эмчилгээний тасаг болон тусгаарлан эмчлэх (U1,2,3) тасгуудад нэн шаардлагатай зүйлсийг хандивлаж байгаад эмчлүүлж буй иргэд болон Эмнэлгийн захиргаа, нийт хамт олны нэрийн өмнөөс эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж “ТАЛАРХАЛ илэрхийлье" гэлээ. 

Ийнхүү сэтгэл зүрхээрээ нэгдэж өргөсөн та бүхний хандив эздэдээ хүргэгдсээр байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn