Модны 2-ын замын эхний хэсэг нээгдлээ
2021.09.10

Модны 2-ын замын эхний хэсэг нээгдлээ

Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэлх 1.06км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж байгаа.

Өнөөдрийн байдлаар тус замын эхний 500 метр асфальт-бетонон хучилтын ажлыг хийж, тэмдэг тэмдэглэлийн ажлыг гүйцэтгээд байна. 10 дугаар сарын 01 гэхэд уг замыг бүхэлд нь дуусгах төлөвлөгөөтэйг НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИЦУУЛАЛТ, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЗАР-аас мэдээллээ.

БГД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа энэхүү замын ажлыг хийж гүйцэтгэх төсөв хөрөнгийг хөөцөлдөж шийдвэрлүүлж өгсөн УИХ-ын гишүүн Ж. Ганбаатар танд нийт иргэдийнхээ өмнөөс "Талархал" илэрхийлье

хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn