Хөдөлмөрийн тухай хуулийн танилцуулга хийгдэж байна
2021.11.19

Хөдөлмөрийн тухай хуулийн танилцуулга хийгдэж байна

Хөдөлмөрийн тухай хуулийн танилцуулга Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт өнөөдөр /2021.11.19/ үргэлжиллээ.

Хөдөлмөрийн тухай хуульд шинээр орсон зохицуулалтууд болон хуулийн хамрах хүрээ, хөдөлмөрийн суурь зарчим, үндсэн эрхийн талаар МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа мэдээлэл хийж асуултад хариуллаа.

Хөдөлмөрийн харилцаан дахь нийгмийн түншлэл, хөдөлмөрийн хамтын харилцаа, хөдөлмөрийн сонирхлын маргаан зохицуулалт сэдвээр МҮЭ-ийн холбооны ХХХБГ-ын дарга Ц.Отгонтунгалаг мэдээлэл хийж оролцогчдын асуултад хариулт өглөө.

Үдээс хойш ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний хэлтсийн дарга Б.Алимаа Хөдөлмөр эрхлэлтийнхарилцааны нийтлэг зохицуулалт, хөдөлмөрийн гэрээ, нэмэлт нөхцөл, хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулалт, Хуульч, судлаач Ц.Батнасан Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн сахилга, хөдөлмөрийн гэрээний талуудын хариуцлага, хөдөлмөрийн хяналт сэдвээр сургалт явуулах аж.

Хөдөлмөрийн тухай хуулийн хамрах хүрээ өргөжиж, хөдөлмөр эрхэлж буй 1.2 сая хүний 70-аад хувийн эрх ашгийг хамгаална. Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ буюу зарим конвенцид нийцүүлсэн. Мөн Хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэв шинжит ажиллагчдын эрхийг хамгаалахахуйц хууль болсон.

21 дүгээр зууны хөдөлмөр эрхлэлтийн байдлыг шингээж, хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулж өгснөөрөө онцлог хэмээн МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа онцолж дүүргийнхээ ААНБ-дад уг хуулийг сурталчилж ажиллахыг хүслээ.