
2021.11.17
МҮЭ-ийн холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа
МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн Тэргүүлэгчдийн хурлаас МҮЭ-ийн холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан билээ.
Дээрх ажлын хэсэг өнөөдөр /2021.11.17/ хуралдаж, санал солилцлоо.
МҮЭ-ийн холбооны дүрэмд ажлын хэсгийн гишүүд дор бүрнээ саналаа хэлсний дараа мэргэжил үйлдвэрлэлийн салбарын холбоодос Б.Рагчаа, аймаг, нийслэлийн ҮЭ-ийн холбоодоос авсан саналаа Орхон, Хөвсгөл, Дорноговь аймаг дахь гишүүд нэгтгэн, дараагийн хуралд танилцуулах үүргийг ерөнхийлөгч, ажлын хэсгийн ахлагч Х.Амгаланбаатар өглөө.