Хашаануудыг нурааж, зам чөлөөлж байна
Нийслэлийн Засаг даргын 97 тоот захирамжийн дагуу Нийслэлийн Газрын албанаас "Хашаа" нэгдсэн арга хэмжээг явуулж байгаа билээ. Энэ арга хэмжээний хүрээнд хороолол дундах замын хөдөлгөөнийг хаасан, зөвшөөрөлгүй хашаа барьсан, газар ашиглах, эзэмших эрхтэй ч хуульд заасан хугацаанд барилгын ажлаа эхлүүлээгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хашааг буулгаж зөрчлийг арилгуулах ажлыг шат дараатай авч эхэлсэн. Хорооллын дундах замыг хаан босгосон хаалт хашлагыг нурааснаар тээврийн хэрэгсэл зөвхөн төв замаар биш бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцох боломжтой болох юм.
Энэ нь төв замын ачааллыг бууруулах бас нэг арга зам хэмээн үзэж буй. Мөн түргэн тусламж, гал команд зэрэг яаралтай үйлчилгээний автомашинууд орон сууцны байрууд руу чөлөөтэй нэвтрэх бололцоо ч нээгдэж байгаа юм. Энэ ажлын явц ямар байгаа болон чухам хаана ямар зам гарц нээгдсэн талаар дүүрэг бүрээр тоймлон хүргэе.
Баянзүрх дүүрэг
-Тус дүүргийн 44 дvгээр сургуулийн өмнөх хашааг буулган, зорчих хэсгийн хашлагыг авч хоёр эгнээгээр тээврийн хэрэгсэл явуулж эхэлсэн.
-ХХААХVЯ-ны хойд талын байрны оршин суугчдад эмнэлэг, гал команд, цагдаагийн байгууллагын vйлчилгээг саадгvй хvргэх зорилгоор "Скай" худалдааны төвийн урд баригдаж буй барилгын хашаа, Сансарын тунелын зvvн уулзварын механик хаалт, хайсыг нээж баруунаас ирж буй тээврийн хэрэгслийг зүүн тийш эргүүлэх бололцоог хангаж өгчээ.
Чингэлтэй дvvрэг
-"Хорго" рестораны ард төмөр болон модоор барьсан зургаан метр хашаа, төмөр хаалгыг буулгаж "Теди" төвөөс валют арилжааны "Найман шарга" төв хvртлэх замыг чөлөөлсөн.
-"Сансар" кабелийн телевизийн зvvн талын замд хаалт хийж тавьсан бетоныг шилжvvлсэн. Мөн тус газрын урд зам хааж барьсан хашааг буулгаж Энхтайваны өргөн чөлөөнөөс "Бөмбөгөр" худалдааны төв хvртлэх замыг нээсэн.
-"Мандухай" зочид буудлын зvvн хойно байрлах замын хөдөлгөөн хаасан хашаа, гэрийг буулгаж, Энхтайваны өргөн чөлөөнөөс "Бөмбөгөр" худалдааны төв хvртлэх зам нээгдсэн
-"Алтай центр"-ийн хойд талын авто замын хашлагыг авч зорчих хэсгийг өргөсгөсөн.
-Төв шуудангийн баруун талын 12 м бетонон хашааг буулгасан. Ингэснээр Энхтайваны өргөн чөлөө Жигжидийн гудамжтай холбогдох боломжтой.
- "Зоос банк"-ны баруун талын ба байрны хашааг буулгав.
- 33 дугаар цэцэрлэгийн зvvн талын автозамын хашлагыг авсан.
-Их дэлгvvрийн хойд талын хашааг буулгасан.
-Нийслэлийн Прокурорын урд талын хашааны зvvн талын хаалтыг авсан.
-“Голомт банк"-ны урд тал буюу Төрийн өмчийн IV байрны хоёр талын хашлагыг авсан байна.
Баянгол дvvрэг
-П.Жасрайн гудамж БГД-ийн гуравдугаар хорооны өрхийн эмнэлгийн зам хааж барьсан хашааг буулгаж, П.Жасрайн гудамжнаас Нарны зам руу гарах хөдөлгөөнийг чөлөөлсөн.
-"Аянчин" зочид буудлын зvvн талд хийсэн механик хаалт /төмөр шон/-ыг авч Жалханз хутагт Дамдинбазарын гудамжнаас Энэбишийн өргөн чөлөө рvv гарах замыг чөлөөлж, замын хөдөлгөөнийг хааж байрлуулсан хаалт, хашааг буулгасан.
Сvхбаатар дvvрэг
-46 дугаар байрны арын зогсоол дээр тавьсан төмөр хаалт, 45 дугаар байрны хашаа, ХVДС-ийн хойно байрлах, барилгын хашаа, "Логарифм" сургууль, БТДС-ийн хоорондох тоосгон болон төмөр хашаа, хаалтуудыг авснаар Энхтайваны өргөн чөлөөг Оюутны гудамжаар дамжуулан Залуучуудын өргөн чөлөөтэй холбогдох боломж бий болгов.
-Далай ээж захын зvvн талын байрны хажуу талын төмөр хашааг буулгасан нь АСА цирк рvv гарах гарцыг нээж өгсөн.
-Усан спорт сургалтын зvvн талын модон хашааг буулгаснаар Сэлбэ голын далангаар Залуучуудын өргөн чөлөөтэй холбогдох боломжтой болсон байна.