2021.11.12
Баян-Өлгий аймагт 2022 онд Улсын төсвийн 56.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ
УИХ-ын намрын ээлжит чуулганаар Монгол улсын 2022 оны нэгдсэн төсвийг эцэслэн баталсан юм. 2022 онд Баян-Өлгий аймагт нийт 159.6 төгрөгийн өртөгөөр 64 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр болсон байна. Үүнээс 2022 онд 56.9 тэрбумыг санхүүжүүлэхээр УИХ-ын гишүүн Б.Бейсен, Т.Аубакир нар төсөвт тусгуулжээ.
Т.Аубакир "Миний бие ирэх жилийн төсөвт эргээд баялаг бүтээх бололцоотой салбарууд луу анхаарч, аялал жуулчлалын бүс нутаг руу дэд бүтэц шийдэхэд түлхүү хөрөнгө оруулалтууд хийж төсөвт суулгууллаа" хэмээжээ.