2021.12.13
Дорноговь аймгийн Волейболын холбооны нэрэмжит нээлттэй тэмцээн боллоо
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшиний ивээл дор уламжлал болгон зохиодог Дорноговь аймгийн Волейболын холбооны нэрэмжит нээлттэй тэмцээн /2021.12.11-12/–нд Сайншанд хотод боллоо.
Тэмцээнд Дорноговь, Сэлэнгэ, Говьсүмбэр, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотын нийт 38 багийн 370 гаруй тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.
Волейболын спортыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, шинэ залуу үеийн тамирчдадаа үе үеийн шилдэг тамирчдыг таниулах, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 8 дахь жилджж зохион байгуулж буй юм.
Тэмцээний эрэгтэй төрөлд:
- Тэргүүн байр: Хэнтий аймгийн “Сибирь” баг тамирчид Аваргын цом, 1.2 сая төгрөг,
- Дэд байр: Замын-Үүд суман дахь УБТЗ-ын “Депо”-ийн баг тамирчид өргөмжлөл, 1 сая төгрөг,
- Гутгаар байр: Их Засаг ОУИС-ийн “Их тугчин говь” баг тамирчид өргөмжлөл, 800 мянган төгрөгөөр шагнагдлаа.
Тэмцээний эмэгтэй төрөлд:
- Тэргүүн байр: Хөвсгөл аймгийн “Их-Уул” баг тамирчид Аваргын цом, 1.2 сая төгрөг,
- Дэд байр: “Их засаг” баг тамирчид өргөмжлөл, 1 сая төгрөг,
- Гутгаар байр: Дорноговь аймгийн “Зүлэгт” баг тамирчид өргөмжлөл, 800 мянган төгрөгөөр шагнагдлаа.
- Тэмцээний “Шилдэг довтлогч”-оор “Зүлэгт” багийн тамирчин н.Нинжбадгар, “Их тугчин говь” багийн тамирчин Т.Тэмүүлэн нар шалгарч, цом, 100000 төгрөгөөр,
- “Шилдэг холбогч”-оор “Их засаг” багийн тамирчин М.Лундаа, “Замын-Үүд Депо” багийн тамирчин Г.Өсөхбаяр,
- “Тэгш тоглогч”-оор “Хөвсгөл-Их-Уул” багийн тамирчин Б.Пүрэвцэцэг, “Хэнтийн сибир” багийн тамирчин Т.Төрбат шалгарч, тус бүр өргөмжлөл, 100000 төгрөгөөр шагнагдсан байна.