Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 29 дүгээр уулзалт боллоо
Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 29 дүгээр уулзалт цахимаар зохион байгуулагдлаа. Өнөөдөр /APPF/ эмэгтэй парламентчдын хурлаар эхэлж, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор эмэгтэй гишүүдээ төлөөлж, тус хуралд оролцож, үг хэлэв.
Д.Өнөрболор "Арьс өнгө, хөгжлийн бэрхшээл, орлого, нас, хүйсийн ялгаварлал, тэгш бус байдал хүчирхийлэл гүнзгийрч нэмэгдэж байна. Ийм үед парламентын гишүүд бид эмэгтэйчүүдийн эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, тэдний цалингүй гүйцэтгэдэг ажлын цагийг багасгах, жендэрийн мэдрэмжтэй арга хэмжээ авахаас гадна тэдний хүчирхэг нөөцийг бүрэн дүүрэн ашиглах хууль эрхийн орчныг бүрдүүлж төлөвшүүлэх нь чухал байна. Эрдэмтдийн оролцоотой шийдвэр гаргаж байх механизмыг хууль эрх зүйн орчинд бүрдүүлэхэд бид хамтарч ажиллах шаардлагатай байна. Эмэгтэйчүүдийн ялгамжит хэрэгцээ, эдийн засаг болон хүн хүчний тэлж болох чадвар дээр нь суурилж байгаль орчин, дижитал, ногоон эдийн засгийн боломжуудыг холбож өгөх бодлого боловсруулахад хүчээ нэгтгэхийг уриалж байна" хэмээв.