2021.12.15

Н.Наранбаатар: Говийн бүсийн тусгай хамгаалалттай газрын цэсийг өөрчлөх шаардлагатай байна

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.12.15/ боллоо. Хурлаар “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Г.Мөнхцэцэг гишүүн, Т.Энхтүвшин гишүүн, миний бие нэмэгдэж орьё. Тусгай хамгаалалттай газар нутгийн цэс өөрчлөгдөлгүйгээр, ялангуяа говийн бүсэд олон жил болсон. Тэгэхээр говийн бүсийн дэд бүтцийн хөгжил, төмөр зам, автозам, боомттой холбоотойгоор тусгай хамгаалалттай газрын газар нутгийн цэсийг өөрчлөх асуудлууд нэн шаардлагатай байгаа учраас ажлын хэсэгт орж ажиллая гэсэн санал байна.