2021.12.15

Г.Мөнхцэцэг: Архангай аймгийн тусгай хамгаалалттай газрын Ажлын хэсэгт орох хүсэлтэй байна

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.12.15/ боллоо. Хурлаар  /“Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн хил хязгаартай холбоотойгоор зөрчлүүд үүссэн байгаа. Архангай аймагт үүссэн асуудалтай холбоотой Ажлын хэсэг байгуулах гэж буй. Үүнд орж ажиллах хүсэлтэй байна.

Тусгай хамгаалалттай газрын маргаан тус бүрт ажлын хэсэг гарч ажиллах юм уу?

Байгуулагдсан байгаа Ажлын хэсэг ямар ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.