Жанчивлангийн рашаанд халдахыг завдсан гэв
Дэлхийн Монгол- Ногоон нэгдэл-н тэргүүн Х.Бээжин
2014.09.19

Жанчивлангийн рашаанд халдахыг завдсан гэв

Дэлхийн Монгол- Ногоон нэгдэл”, “Босоо хөх Монгол” ТББ-ууд өнгөрсөн өдрүүдэд ,Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт ажиллаж тус нутагт байрлах Өвөржанчивлангийн рашааныг сүйтгэж байгааг олж тогтоосноо өчигдөр мэдээлэв.

Нийслэлчүүдййн эрүүл мэндэд ач тустай тус рашаанаас дөрвөн км зайд “Тогосчүлтэм” компани цагаан тугалга олборлох ашиглалтын лиценз эзэмшсэн нь байгаль орчинд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж ТББ-ынхан үзжээ.

Тиймээс нутгийн малчидтай хамтарч тус компанийн зарим байр, тоног төхөөрөмжийг буулгаж, аймгаас гарахыг шаардсан гэв. Мөн Ерөнхийлөгчийг хайгуулын лицензийг хориглосон шийдвэрээ үргэлжлүүлэх уриалгыг гаргаснаа хэвлэлийнхэнд дуулгалаа.